Түгээмэл асуулт хариулт
Хөрөнгө оруулалтын сан болон аппликейшн ашиглахтай холбоотой түгээмэл асуултууд.
Хөрөнгө оруулалтын сан нь олон хөрөнгө оруулагчийн мөнгийг нэгтгэн, мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежментийн компаниар дамжуулан хувьцаа, бонд зэрэг хөрөнгөд байршуулдаг. Хөрөнгө оруулагч бүр оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр сангийн нэгж эрх эзэмшинэ. Сангууд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт, хяналтад үйл ажиллагаа явуулдаг.