Бидний тухай

Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн компани /ХОМК/ болох Мандал Ассет Менежмент компани нь 2012 онд байгуулагдсан.
Мандал Ассет Менежмент нь Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр 50,000 хөрөнгө оруулагчийн мөнгөн хөрөнгийг амжилттай удирдаж байна.
Үүнд: Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын сан болох Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС, монголын анхны финтек хөрөнгө оруулалтын сан болох Мандал Хуримтлал нээлттэй ХОС, мэргэжлийн хөрөнгө оруулагчийн Mandal Private Equity болон Mandal Global хувийн ХОС; Бид удирдаж буй хөрөнгийн хэмжээгээр ХОС-ийн зах зээлийн 90 хувийг дангаар бүрдүүлдэг.
Эрхэм зорилго

Бид Монгол ахан дүүсээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэхийн тулд өдөр бүр хичээж ажилладаг.
Бидний зарчим

Мандал санхүүгийн нэгдэл нь Монгол Улсад анх удаа ЗАРЧИМД суурилсан бизнесийн загварыг гаргав.
Б-Ө-Х буюу Бүтээмжтэй, Өгөгч, Харилцагчийн Нүдээр Харагч гэсэн эдгээр 3 зарчмыг Мандал Санхүүгийн Нэгдлийн эд эс бүхэнд шингээн, зөвхөн ашиг орлого бус ёс зүй, зарчмыг тулгуур болгон хэрэгжүүлж байна.
Түүхэн замнал
Удирдлагын баг
Мандал Ассет компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь улиралд нэгээс доошгүй хуралдахаас гадна нэгж эрх эзэмшигчийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулах үүрэгтэй. ТУЗ нь гурван гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Банк, Хөрөнгийн зах зээлийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай.
Төлөөлөн удирдах зөвлөл

Ө. Ганзориг
ТУЗ-ийн дарга

Г. Гантулга
ТУЗ-ийн гишүүн

Ш. Гантуяа
ТУЗ-ийн гишүүн
Менежментийн баг

Г. Батзориг
Гүйцэтгэх захирал

Э. Мишээл
Хөрөнгө оруулалт хариуцсан захирал