24.03.22 3173

Мандал Хуримтлал ХОС-Хурлын зар

НЭГЖ ЭРХ ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН  ЗАР

“Мандал Хуримтлал хамтын ХОС” (цаашид “Сан” гэх)-ийн нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид "Ээлжит хурал” гэх) нь 2024 оны 04-р сарын 22-ны өдрийн 15:00 цагаас хөрөнгө оруулалтын менежментийн компанийн албан ёсны фэйсбүүк Mandal Asset Management (линкhttps://www.facebook.com/mandalasset?mibextid=LQQJ4d) хуудсаар цахим хэлбэрээр хуралдах тул Нэгж эрх эзэмшигч та бүхэн идэвхтэй хуралдаа оролцоорой.

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Сангийн 2023 үйл ажиллагааны тайланг танилцуулах;
  2. Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн итгэмжлэн удирдах үйлчилгээний 2023 оны жилийн тайланг батлах;
  3. Кастодианы хөрөнгө хадгалах үйлчилгээний 2023 оны жилийн тайланг батлах;
  4. Сангийн 2023 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;  
  5. Сангийн 2023 оны татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах; 
  6. Сангийн 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  7. ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны зардлын төсөв батлах тухай;
  8. СЗХ-ны шинэчлэгдсэн “Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам”-ын дагуу сангийн Хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт (ХОБББ)-т өөрчлөлт оруулах тухай;
  9. Сангийн дүрмийн 11.4.13-д “Сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах” гэж нэмэлт өөрчлөлт оруулах тухай;  
  10. Сангийн дүрмийн 8.3-д заасан нэгж эрхээ буцаан худалдан авах гүйлгээ хийгдэх өдрийг сангийн “Нэгж эрх буцаан худалдах худалдан авах, буцаан худалдах захиалга өгөх журам”-д зааснаар зохицуулдаг болгон Сангийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай; 

Ээлжит хуралд оролцох эрхтэй нэгж эрх эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2024 оны 03-р сарын 25-ны өдөр (цаашид “Бүртгэлийн өдөр” гэх) байна. 

Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон нэгж эрх эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон нэгж эрх эзэмшигч нь Ээлжит хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,   Жамьян-Гүний гудамж Мэрү тауэр 602 тоот хаягаар, тооллогын комиссоор дамжуулан Ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналаа саналын хуудсаар урьдчилан өгөх боломжтой. 

Хэрэв нэгж эрх эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гүйцэтгэх захирал биш бол хуулийн этгээдээс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг заавал авчрах шаардлагатай. 

Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2024 оны 04-р сарын 19-ны өдрийн 16 цаг 00 минут хүртэл байна. 

Ээлжит хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Менежментийн Компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу. 

Комиссын гишүүдийн нэрс

Утасны дугаар

Шуудангийн хаяг

  1.  

Г.Тулга

7575-9911

support@mandalasset.mn

  1.  

У.Сансармаа

7575-9911

support@mandalasset.mn

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 09:00–17:00 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,  Жамьян-Гүний гудамж Мэрү тауэр, 6 давхарт, 602 тоот 

Имэйл: support@mandalasset.mn 

Утас: 75759911

Background

Мандал Ассет Менежмент нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг нэн түрүүнд тавьж, мэдлэгт суурилсан оновчтой үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоор дамжуулж өндөр өгөөж бий болгохыг эрмэлздэг.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Blue-sky-н чанх урд байрлах Meru Tower-н 6 давхарт 602 тоот