23.04.24 2407

Мандал Ирээдүйн Өсөлт сангийн нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурал 2023

Мандал Ирээдүйн өсөлт хамтын ХОС ХХК-ийн Нэгж эрх  эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 сарын 22-ны өдрийн 11:00 цагаас 13:35 цагийн хооронд цахим хэлбэрээр хуралдаж, хурлын ирц, санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn вэбсайтаар хүлээн авав.

Хурлын ирц:

Нэгж эрх  эзэмшигчдийн хуралд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон гаргасан Нэгж эрх  эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 50,000,000.00 ширхэг нэгж эрх эзэмшиж буй 8479 нэгж эрх эзэмшигчдээс 26,553,719.00 ширхэг нэгж эрх эзэмшиж буй 881 нэгж эрх эзэмшигч буюу 53.11 хувь нь оролцсон тул хурал хүчин төгөлдөр болсон.

Хурлаар дараах асуудлуудыг танилцуулж, хэлэлцэн баталсан байна:

  1. Сангийн 2022 үйл ажиллагааны тайлан танилцуулах;
  2. Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн итгэмжлэн удирдах үйлчилгээний 2022 оны жилийн тайланг батлах;
  3. Голомт Кастодиан банкны хөрөнгө хадгалах үйлчилгээний 2022 оны жилийн тайланг батлах;
  4. Сангийн 2022 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  5. Сангийн 2022 оны татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах;
  6. Сангийн 2022 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  7. Санд хөрөнгө хадгалах үйлчилгээ үзүүлэгч Кастодиан банкийг солих;
  8. Кастодиан банк өөрчлөгдсөнтэй холбогдуулан сангийн дүрэмд өөрчлөлт оруулах;
  9. СЗХ-ны шинэчилсэн журамд нийцүүлэн Сангийн ХОББ болон Сангийн танилцуулгад өөрчлөлт оруулах болон үүнтэй холбоотой үүсэх эрхийг ТУЗ-д олгох;
  10. Сангийн Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд өөрчлөлт оруулахыг батлах;
  11. ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах;
  12. ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны зардлын төсөв батлах;

Хурлаас гарсан шийдвэр:

  1. “Мандал Ассет менежмент ҮЦК” ХХК-ийн хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний  2022 оны жилийн тайланг батлав.
  2. Кастодиан банкны хөрөнгө хадгалах үйлчилгээний 2022 оны жилийн тайланг батлав.
  3. Сангийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн батлав.
  4. Сангийн бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг батлав.
  5. Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг батлав.
  6. ТУЗ-ийн зарим гишүүдийг чөлөөлж, нөхөн томилох тухай шийдвэрийг батлав. (Өлзийбаяр овогтой Ганзориг, Чүлтэм овогтой Даваадаш нарыг чөлөөлж Ринчинням овогтой Амаржаргал, Ганболд овогтой Батзориг нарыг томилов).
  7. ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны зардлын төсөв батлав.

Мөн нэгж эрх эзэмшигчид хуралд хэлэлцүүлсэн асуудлаас Санд хөрөнгө хадгалах үйлчилгээ үзүүлж байгаа Кастодиан банкийг солих тухай, Сангийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжээгүй болно.

 

Background

Мандал Ассет Менежмент нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг нэн түрүүнд тавьж, мэдлэгт суурилсан оновчтой үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоор дамжуулж өндөр өгөөж бий болгохыг эрмэлздэг.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Blue-sky-н чанх урд байрлах Meru Tower-н 6 давхарт 602 тоот