23.04.24 2701
Мандал Хуримтлал сангийн нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурал 2023
Мандал Хуримтлал хамтын ХОС ХХК-ийн Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 сарын 22-ны өдрийн 15:00 цагаас 16:35 цагийн хооронд цахим хэлбэрээр хуралдаж, хурлын ирц, санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn вэбсайтаар хүлээн авав.
Хурлын ирц:
Нэгж эрх эзэмшигчдийн хуралд “Голомт банк” ХК-ийн Кастодиан банкнаас 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон гаргасан Нэгж эрх эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 11,789,000,112.00 ширхэг нэгж эрх эзэмшиж буй 11,651 нэгж эрх эзэмшигчдээс 6,080,620,274.00 ширхэг нэгж эрх эзэмшиж буй 239 нэгж эрх эзэмшигч буюу 51.58 хувь нь оролцсон тул хурал хүчин төгөлдөр болсон.
Хурлаар дараах асуудлуудыг танилцуулж, хэлэлцэн баталсан байна:
- Сангийн 2022 үйл ажиллагааны тайлан танилцуулах;
- Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн итгэмжлэн удирдах үйлчилгээний 2022 оны жилийн тайланг батлах;
- Кастодианы хөрөнгө хадгалах үйлчилгээний 2022 оны жилийн тайланг батлах;
- Сангийн 2022 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
- Сангийн 2022 оны татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах;
- Сангийн 2022 оны санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
- ТУЗ-ийн гишүүдийн зарим гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлж тэдгээрийн оронд шинэ ТУЗ-ийн гишүүн сонгох;
- СЗХ-ны шинэчилсэн журамд нийцүүлэн сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт (ХОБББ) өөрчлөлт оруулах болон үүнтэй холбоотой үүсэх эрхийг ТУЗ-д олгох;
- Сангийн нэгж эрхийн нэрлэсэн үнэ, зарласан болон гаргасан нэгж эрхийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай;
- Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай;
- ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны зардлын төсөв батлах тухай;
Хурлаас гарсан шийдвэр:
- ХОС-ийн 2022 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн батлав.
- “Мандал Ассет менежмент ҮЦК” ХХК-ийн хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний жилийн тайланг батлав.
- Кастодианы хөрөнгө хадгалах үйлчилгээний жилийн тайланг батлав.
- Эрх олгох тухай шийдвэрийг батлав.
- Сангийн нэгж эрхийн нэрлэсэн үнэ, зарласан болон гаргасан нэгж эрхийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг батлав.
- Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг батлав.
- Компанийн ТУЗ-ийн зарим гишүүнийг чөлөөлж, нөхөн томилох тухай; шийдвэрийг батлав.
- ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны зардлын төсөв батлах тухай шийдвэрийг батлав.