Бидний тухай
Мандал Ассет Менежмент ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан хөрөнгө оруулалтын менежментийн компани юм. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хүрээнд 5 сангийн нийт 75,000 хөрөнгө оруулагчийн мөнгөн хөрөнгийг амжилттай удирдан ажиллаж байна. Үүнд: Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС, Мандал Хуримтлал нээлттэй ХОС, мэргэжлийн хөрөнгө оруулагчийн Mandal Private Equity, Mandal Global хувийн ХОС болон Mandal Fixed Income нээлттэй сангууд тус тус багтана. Удирдаж буй хөрөнгийн хэмжээгээр зах зээлийн 90 хувийг дангаар бүрдүүлж, салбартаа тэргүүлж байна.
Эрхэм зорилго
Монгол ахан дүүсээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэхийн төлөө хичээн ажилладаг
Бидний зарчим
Мандал санхүүгийн нэгдэл нь Монгол Улсад анх удаа ЗАРЧИМД суурилсан бизнесийн загварыг гаргав. Б-Ө-Х буюу Бүтээмжтэй, Өгөгч, Харилцагчийн Нүдээр Харагч гэсэн эдгээр 3 зарчмыг Мандал Санхүүгийн Нэгдлийн эд эс бүхэнд шингээн, зөвхөн ашиг орлого бус ёс зүй, зарчмыг тулгуур болгон хэрэгжүүлж байна..
Түүхэн замнал
2012
.- Мандал Ассет Менежмент байгуулагдав
2021.08
.- Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС
- Системийн банкнуудад хөрөнгө оруулалт хийж, банкны эзэд болохоор 7,000 хөрөнгө оруулагч нэгдэв
2021.10
.- Mandal Private Equity хувийн ХОС
- Pre- IPO стратеги бүхий мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан байгуулагдав
2022.04
.- Хөрөнгө оруулалтын экспо
- Хөрөнгө оруулалт, санхүүгийн боловсрол олгох хамгийн том арга хэмжээ
2022.09
.- Мандал Хуримтлал нээлттэй ХОС
- Финтек апп-д суурилсан хуримтлалын сан
2022.12
.- Банкны хувьцааны хөрөнгө оруулалтыг эхлүүлэв
2023.05
.- Мандал Глобал хувийн ХОС
- Валютаар хөрөнгө оруулалт хийх боломж
2025.08
.- Mandal Fixed Income нээлттэй ХОС
- Тогтмол орлоготой бүтээгдэхүүнд суурилсан сан
Удирдлагын баг
Мандал Ассет Менежмент компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь улиралд нэгээс доошгүй хуралдахаас гадна нэгж эрх эзэмшигчийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулах үүрэгтэй. ТУЗ нь гурван гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Банк, Хөрөнгийн зах зээлийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай.