
Сүүлийн 20 жилийн хугацаанд бид
Хонг Конг, Лондон, Нью Йоркод байрлах хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллаж, дунджаар 20 хувийн өгөөжтэй хөрөнгө оруулалтуудыг хийсэн билээ.
Бидний тухай
Мандал санхүүгийн нэгдлийн охин компани болох Мандал Ассет Менежмент нь 2012 онд байгуулагдсан бөгөөд хөрөнгө оруулалтын менежмент, зөвлөх үйлчилгээ зэрэгээр үйл ажиллагаа явуулдаг.Бид эрсдэлийн удирдлагад суурилсан, урт хугацааны хөрөнгө оруулагч бөгөөд тогтвортой,стратегийн хөрөнгө оруулалтын боломжуудад төвлөрөн ажилладаг.
Бид бизнес, санхүүгийн зах зээлийн талааарх гүнзгий мэдлэгийг хөрөнгө оруулалтын арвин туршлагатай хослуулан хөрөнгө оруулагчдадаа хамгийн өндөр өгөөжийг хүртээхийг зорьдог. Мөн хөрөнгө оруулалт бүрийн боломжит эрсдэл болон өгөөжийг харгалзан үзэж хувьцаа, тогтмол хүү бүхий өрийн хэрэгсэлийг хослуулсан хөрөнгө оруулалтын стратегийг баримталдаг. Эдийн засаг, санхүү болон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн туршлагатай баг хамт олон судалгаа шинжилгээ боловсруулах, хөрөнгө оруулалтын стратеги тодорхойлох болон зах зээлд хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгийн үнэ цэнийг бий болгоход анхааран ажилладаг. Мандал Ассет Менежментийн-ийн Удирдах зөвлөл болон ажлын багт Санхүүгийн зах зээлийн чиглэлээр туршлагатай мэргэжилтнүүд багтдаг.